АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНААР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНААР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тогтоол баталсан бөгөөд гишүүн Ж.Алдаржавхлан ахалсан уг ажлын хэсэг 2025-09-29-нд анхны хуралдаанаа хийв.
Хуралдаанаар Монголбанк, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Сангийн яам, МИК-ийн нийслэл болон орон нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, санхүүжилтийн тогтолцоо, орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл сонслоо. Хөтөлбөр эхэлснээс хойш 10.1 их наяд төгрөгийн зээл 139 мянган өрхөд олгогдсон, дундаж хугацаа 17.7 жил байна. 2023 оноос орон нутагт 3.0 хувийн хүүгийн татаастай зээл хэрэгжиж, эхний гурван жилийн 3.0 хувийг улсын төсвөөс санхүүжүүлдэг бөгөөд урьдчилгааны 60 хувьд батлан даалтад хамрагдах боломжтой. Зээлийн чанарын хувьд 95.1 хувь нь хэвийн, 4.6 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.3 хувь нь чанаргүйд тооцогдож байна. Санхүүжилт өнгөрсөн оны II улирлаас нэмэгдэж, IV улиралд банкны системийн өсөлт 33.1 хувь хүрэхэд ипотекийн зээл 23.9 хувиар өссөн; шинээр олгосон зээл 2024 онд өмнөх оноос 1.5 дахин өссөн ч 2025 оны есдүгээр сарын байдлаар 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ. Хуралдаанд П.Сайнзориг, А.Ундраа, Н.Батсүмбэрэл, М.Мандхай, Г.Лувсанжамц нар оролцож, хүртээмж, эргэн төлөлт, МИК ба Монголбанкны оролцоо, барилга-орон сууцжуулалтын бодлого чиглэлийн талаар санал асуулт хийж, мэдээлэл авсан талаар УИХ-ын Хэвлэл, мэдээллийн газар мэдээлэв.
https://www.parliament.mn/nn/75766/
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих тухай /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол Улсы …
2026-02-26
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд 2025 оны 09 …
2026-02-26
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 74 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын ба …
2026-02-26
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаал …
2026-02-26
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдрийн /2025.09.16/ хуралдааныхаа төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг нарын …
2026-02-26