Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг анх баталж, 2003, 2005, 2007, 2009, 2010, 2011 онуудад нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Бид тус хуульд 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зарим нэмэлт, өөрчлөлтийг эмхтгэж та бүхний хэрэгцээнд зориулан хэвлэн нийтэлж байна.
Бидний хэвлэн нийтэлж буй энэхүү бүтээлд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Шүүхийн тухай, Өмгөөллийн тухай, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай, Захиргааны хариуцлагын тухай хуулиудаас холбогдох заалтуудыг хэсэгчлэн оруулсан бөгөөд Улсын Дээд шүүхийн тогтоолыг багтаасан бүтээл болно.
Эрхэлсэн: Монголын өмгөөлөгчдийн холбооны Сургалтын хороо
Эмхтгэсэн З.Сүхбаатар, Ц.Нарангэрэл
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гранд оффис төв, 2-р давхар